Австралийн ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Шейн МкКенна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

0

  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Австралийн элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Шейн МкКенна, “RED R” олон улсын төрийн бус байгууллагын стратеги, түншлэлийн газрын дарга Драско Крагулец, Австралийн сайн дурынхан Олон Улсын байгууллагын төлөөлөгч н.Мөнхтуул нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

  Уулзалтын эхэнд Австралийн элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Шейн МкКенна, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа бүх чиглэлд өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

  “RED R” олон улсын төрийн бус байгууллага хувьд хот доторх эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэдэг. Энэ хүрээндээ Онцгой байдлын байгууллагад гэрээгээр мэргэжилтнүүдийг ажиллуулах боломжтой гэдгээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.