Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс,  Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 4-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт орон сууцны угаалгын өрөөнд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 12:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 12:44 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд эзэмшигч нь тодорхойгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 12:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 12:57 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 14:45 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 15:45 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд нийтийн байрны 2*2 хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 23:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 23:48 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаажилтын бүсээс 6 иргэнийг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР