Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Хэнтий аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, бусад хэсгээр зүүн хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи хойноос 6-11 м/с, 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд  Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с.  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 14-19  градус, өдөртөө 0-5  градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан  байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 10:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км зам туулан 11:06 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт амбаар шатаж байна гэсэн  дуудлагыг 03.13-ны өдрийн 12:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулж 12:53 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт хашаанд хураасан аргал шатаж байна гэсэн  дуудлагыг 03.13-ны өдрийн 13:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 13:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн  дуудлагыг 03.13-ны өдрийн 14:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулж 14:44 цагт цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хүрээт багийн “Улаанхудаг гэдэг газар” /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ иргэн Т /62 настай, эрэгтэй/ 03.13-ны өдрийн 13:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 16:43 цагт очиж 07 минут ажиллаж удаж муудсан нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хушаат сумын Мөнхтолгой багийн “Дулааны–Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ Хушаат сумын төвөөс Сант сумын чиглэлд зорчиж явсан 18 зорчигчтой “Тоёото Спринтер” загварын суудлын автомашин, “Ниссан Прсеж”загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашинтай 120 км зам туулан 21:00 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж 2 автомашиныг цаснаас татан гаргасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 17:43 цагт очиж 12 минут ажиллаж иргэн С /50 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР