Эмч, сэтгэлзүйн танхимтай боллоо

0

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь алба хаагчдыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, алжаал ядаргааг тайлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор  эмч, сэтгэл зүйн танхимыг стандартын дагуу тохижуулж нээлт хийлээ.

Ингэснээр  алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн анхан шатны үзлэг оношлогоо хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Нээлтийн үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан: “Тус танхимыг  Хаан банкны  4,7 сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулсан. Ямар нэгэн осол гамшиг болоход манай байгууллага хамгийн түрүүнд очдог. Тиймээс эмнэлгийн анхан шатны тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг авч, шаардлагатай үед хэрэглэх юм“ хэмээн онцоллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.