Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9, 10-нд нутгийн зарим газраар 12-14 м/с, 11, 12-нд нутгийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн задгайд хураалттай 1 бухал өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1  автомашинтай 5.5 км замыг туулан 16:53 цагт очиж, 37 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд жорлон, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 15:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан, 15:20 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 16:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан, 16:41 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 19:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 19:40 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 23:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 алба хаагч, 2  автомашинтай 3.5 км замыг туулан 23:33 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР