Ахмад А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ

0

 Улсын аварга шалгаруулах гуравдахь удаагийн пауэрлифтингийн тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулагдлаа.

 Тэмцээний -120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр гурванд төрөлд нийт 615 кг  жин өргөж, мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрээр тэмцээний таталтын төрөлд 212,5 кг жин өргөж хүрэл медаль, суултын төрөлд 235 кг жин өргөж мөнгөн медаль, шахалтын төрөлд 165 кг жин өргөж алтан медалийн эзэн болж, нийлбэр дүнгээр улсын аварга шалгаруулах пауэрлифтингийн -120 кг жинд мөнгөн медалийн эзэн болсон нь энэ юм.  

Энэхүү амжилтаараа ирэх тавдугаар сард Энэтхэг улсад зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.