Мэдээлэл солилцох уулзалтанд 20 орчим төлөөлөгч оролцов

0

  Онцгой байдлын ерөнхий газраас Монгол улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

 Уулзалтын үеэр “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Гал түймрээс хамгаалах үйл ажиллагаа” сэдвээр ГТТГ-ын дарга, дэд  хурандаа Ц.Нямбаяр, “Анхаар” гамшгаас хамгаалах апплейкшны танилцуулга”-ын талаар ГШУГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд, “Нийслэлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний талаар НОБГ-ын дэд дарга, хурандаа А.Дашням  нар тус тус мэдээлэл хийсэн юм.

 

Уулзалтанд Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн газрын нийт 20 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд дээрх мэдээллийн дагуу санал бодлоо солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.