Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говь-алтай, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс аймгийн зарим газраар цас орж шуурсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хэрлэн, Онон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с.

Төлөв байдал: 10-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 11,13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 12-нд төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-нд нийт нутгаар хүйтний эрч чангарах боловч бусад хугацаанд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Орхон сумын Халиун багт ажилчдын 4 айлын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 05:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 07:50 цагт очиж, 03 цаг ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 06:24 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 06:31 очиж, 17х10 метрийн хэмжээтэй граж, ”Синта” загварын суудлын автомашин шатаж байсныг 28 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 07:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 08:01 цагт очиж,  01 цаг 30 минут ажиллаж, унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 08:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 08:09 цагт очиж, 45 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 08:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 08:28 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 17:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17:56 цагт очиж,  20 минут ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Орхон сумын Булган аймгийн Орхон  сумын Халиун багийн “Цохионы өвөр” гэдэг газар /Орхон аймгаас баруун урд зүгт 60 км-т/ тус сумын харъяат иргэн Х /67 настай, эрэгтэй/ ”Бoнгo” загварын ачааны машинтай Орхон аймгаас Булган аймгийн чиглэлд 02.07-ны 22:00 цагт гэртээ харих гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 02.08-ны өдрийн 05:07 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 06:00 цагт Булган аймгийн Орхон сумын ”Бэлхийн шил” гэдэг газар цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт тус сумын харъяат М /59 настай эрэгтэй/ 02.04-ний өдрийн 19:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 24 алба хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 28 хүн 3 автомашинтай тус сумын 5 дугаар багийн “Баянбулаг”, “Майнт” гэдэг газраар 02.08-ны өдрийн 10:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 02.09-ний өдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжүүлэхээр болсон.

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Бөөгийн толгой” гэдэг газар /Багахангай дүүргээс баруун хойд зүгт 20 км-т/ тус сумын харъяат малчин Л /53 настай, эрэгтэй/, иргэн О /49 настай, эмэгтэй/ нар 600 гаруй бог малтай 02.08-ны өдрийн 11:00 цагт сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 20:14 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай эрлийн ажиллааг зохион байгуулж, мөн өдрийн 22:05 цагт тус сумын 1 дүгээр багийн ”Үнэгтэй” гэдэг газар осголтын байдалтай байсныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Цасанд суусан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн сайр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Ховд аймгийн Манхан сумаас Увс аймгийн чиглэлд зорчиж явсан Увс аймгийн харъяат иргэн М-ийн “Санни” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 03:40 цагт очиж, 06 цаг 40 минут  ажиллаж, аюулгүй болгосон.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Авдарын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урагш 60 км-т/ Эрдэнэцагаан сумаас Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын 7 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, 1 автомашинтай 04:20 цагт очиж, 5 цаг ажиллаж татан гаргаж аюулгүй болгосон.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Хадтай ширээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ тус сумын харъяат иргэн С-ийн “Филдер” загварын суудлын автомашин  5 зорчигчтой цасанд сууж автомашин нь эвдэрсэн тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 11:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 47 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 15:00 цагт очиж,  5 цаг ажиллаж, тус сумын харъяат иргэн С /59 настай, эрэгтэй/, иргэн Д /55 настай,эмэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Х /3 настай,эмэгтэй/, Б /2 настай, эрэгтэй/ нарыг аварч, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ”Баянголын ам, Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын харъяат иргэн П-гийн ”Прусс-20” загварын суудлын автомашин цасанд суусан дуудлагыг 02.08-ны өдрийн 13:08 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:58 цагт очиж, 30 минут ажиллаж, аюулгүй болгосон.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Шар цэцэг” гэдэг газар “Бонго жи-3” загварын суудлын автомашин цасанд суусан дуудлагыг 02.08-ны өдрийн 14:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:58 цагт очиж, 10 минут ажиллаж, аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР