Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 7-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд говь талын нутгаар,   7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с, 8,9-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 8-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 11:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:49 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд агуулах, нүүрсний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 14:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 14:57 цагт очиж, 25 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 21:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:22 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 22:14 цагт хүлээн авч тус дүүрийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 22:22 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд иргэн С-ийн ”Раш” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 00:11 цагт хүлээн авч тус дүүрийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 00:15 цагт очиж, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 01:46 цагт хүлээн авч тус дүүрийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 01:51 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 04:42 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 05:03 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР