Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан аймгийн нутгаар багазэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Увс нуур болон Дархадын  хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд зарим газраар, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт Христийн сүмийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 19:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 20:01 цагт хүрэлцэн очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын үндэсний дээд сургуулийн агуулахад хураалттай цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:12 цагт хүрэлцэн очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Ачуут  багт иргэн О-гийн 02-67 УНХ улсын дугаартай “Кроун” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 03:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 03:48 цагт хүрэлцэн очиж, 19 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт иргэн Г-гийн 10-61 ГАА улсын дугаартай “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 10.10  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар, 10.16 цагт хүрэлцэн очиж, 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 09:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 09:40 цагт хүрэлцэн очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 13:32 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны “Хойд нуруу” гэдэг газар /тосгоны төвөөс баруун зүгт 60 км-т/ иргэн Г /60 настай, эрэгтэй/ 2018 оны 01.01-ний өдөр малаа услах гэж тэмээтэй яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.04-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Туруун гол”-д /сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ УВА 99-89 улсын дугаартай “Kиа” загварын 24 зорчигчтой автобус голын мөсөнд суусан тухай дуудлагыг 01.05-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч тус суман дахь  Гал түймэр унтраах аврах 60 дугаар ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, 17:30 цагт хүрэлцэн очиж, 2 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР