Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн нутагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-9-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 07:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 07:33 цагт очиж, 02:12 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 10:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:53 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд иргэн Г-гийн 91-81 УНЭ улсын дугаартай “Соната-5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:17 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.01-ний өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг олсон.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 12.06-ны өдрийн байдлаар голомтын бүсэд 123 айл өрхийн 1156 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 1284 айл өрхийн 25055 бод мал, 2113 бог мал, 2184 тэжээвэр амьтан, нийт 29352 мал, амьтныг тарьж, 81125 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Голомтод нийт 136 хүн, 33 автомашинтай ажиллаж байна. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байгаа бөгөөд, 12.04-ний өдрөөс сургуулийн үйл ажиллагааг нээж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.08-ны өдрийг дуустал түр зогсоосон.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Бүдүүний-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн 2 үхэр, 11.29-ний өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч,  өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 12.04-ний өдрийн 17-2527 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 12.01-ний өдрийн А/116 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 12.06-ны өдрийн байдлаар 69 бод малыг устгаж, 13 айл өрхийн 8650 малыг вакцинжуулж, 1200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР