“Номын хандив-Сэтгэлийн бэлэг” аян зохион байгуулав

0

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүхдийн асрамжийн “СОС” хотхоны хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, оюунлаг иргэн болон төлөвшихөд хувь нэмрээ оруулах зорилгоор “Номын хандив-Сэтгэлийн бэлэг” аянг санаачлан зохион байгууллаа.

Энэхүү аянд газрын бүх алба хаагчид нэгдэн, хүн бүр нэг ном хандивыг өрнүүлснээр дэлхийн сонгодог уран зохиол, түүх, ёсзүйн, үлгэрийн нийт 107 ширхэг номыг цуглуулан “СОС” хотхоны хамт олонд хүлээлгэн өглөө хэмээн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.