Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 12 дугаар сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2, 3-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 08:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 08:46 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн 15-37 ЗАА улсын дугаартай “Шаланз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 09:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10:10 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд мужааны цехийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:31 цагт очиж 3:00 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 08:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 08:13 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16:57 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Ч-гийн эзэмшлийн 27-66 УНР улсын дугаартай “Суббару простер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 09:54 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10:05 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт 3 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 11:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн 18 алба хаагч, 3 автомашинтай 11:28 цагт очиж 1:10 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэдэг газар /сумын  төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат иргэн Х /15 настай, эрэгтэй/ 11.27-ны өдөр иргэн С-ийнхээс гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12:30 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн 1 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, 1 автомашинтай 12:40 цагт очиж явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул  багийн “Хөвийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 67 кмт/ тус аймгийн Дарьганга сумаас-Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой 25-55 УБИ улсын дугаартай “Ланд крузер-100” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 16:45 цагт очиж 1:10 цаг ажиллаж автомашиныг татан гаргасан.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 11.28-ны өдрийн байдлаар голомтын бүсэд 63 айл өрхийн 360 үхрийг тусгаарлаж, 114 өрхийн 964 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 139 айл өрхийн 1582 үхэр, 155 гахай, нийт 1737 мал, амьтан тарьж, 62085 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгах хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байгаа бөгөөд, Ерөнхий боловсролын сургуулиуд, Зүүнхараа политехникийн коллеж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.01-ний өдрийг дуустал хаасан.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Түмэнгийн гозгор” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ тус багийн малчин Д-гийн 11 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.13-ны өдрийн 17-2368 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 11.08-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 11.27-ны өдрийн А/132 дугаар захирамжаар цуцалсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР