Гал түймэртэй тэмцэх газрын баг тамирчид тэргүүллээ

0

Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа. Тэмцээнд ОБЕГ-ын 9 багийн 80 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээн гар бөмбөг, ширээний теннис, дардас гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан.

Гар бөмбөгийн тэмцээний төрөлд алтан медалийг Гал түймэртэй тэмцэх газар, мөнгөн медалийг Гамшгийн шуурхай удирдлагын газар, хүрэл медалийг Гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчид хүртсэн юм.

Энэ төрөлд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаас шилдэг тоглогчийг шалгаруулсан. Шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс, ГТТГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Нармандах, эмэгтэйчүүдээс ГШУГ-ын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа нар шалгарлаа.

Харин ширээний теннисний тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг ГСХ-ийн  Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, мөнгөн медалийг ГТТГ-ын Хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Н.Хишигбаатар, хүрэл медалийг УНХТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг ГСХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хошууч Ч.Мэндэлмаа, мөнгөн медалийг ГШУГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Чанцалдулам, хүрэл медалийг БЗХАГ-ын мэргэжилтэн, дэслэгч О.Цэнд-Аюуш нар шалгарсан юм.

Дардасны тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг УНХТГ-ын хэлтсийн дарга, ахмад Ч.Отгончулуун, мөнгөн медалийг ГШУГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Болдхүү, хүрэл медалийг ЗУГ-ын мэргэжилтэн, дэслэгч Д.Нацагдорж нар шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд  алтан медалийг ГУСГ-ын ОНХТ-ийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Ш.Анхтуяа, мөнгөн медалийг СХХОГ-ын мэргэжилтэн, ахлагч Д.Пагмадулам, хүрэл медалийг ГСХ-ийн мэргэжилтэн, дэд хурандаа Н.Бадамханд нар шалгарлаа.

 

 

 

 

 

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрыг Гамшгийн шуурхай удирдлагын газар, хоёрдугаар байрыг Гамшиг судлалын хүрээлэн, нэгдүгээр байрыг Гал түймэртэй тэмцэх газрын баг тамирчид эзлэн Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд тэргүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.