Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2017 оны ажлыг дүгнэх үзлэг, шалгалт явагдаж байна

0

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/273 дугаар тушаалаар батлагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт явагдаж байна.

Тухайлбал, ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газруудад ажилласан бол өнөөдөр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт үзлэг шалгалтыг явуулж байна.

Харин Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган аймгийн Онцгой байдлын газруудад үзлэг шалгалтыг хийсэн бөгөөд өнөөдөр Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.

Үзлэг, шалгалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, Улсын нөөцийн салбарын албан хаагчид бүрэн хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.