Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

0

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д..Энхжаргал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны зорилго нь талууд үйл ажиллагаагаа дэмжих, харилцан туршлага солилцох, гамшгаас хамгаалах ажилд тулгарч буй зарим асуудлыг шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилт, судалгаа шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх, оюуны өмч, технологи дамжуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний мэдээлэл солилцох, алба хаагч, эрдэмтэн, судлаачийг чадавхжуулах, дэмжих, практик ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, туршилтын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэх, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн стандарт, норм, нормативыг тогтооход шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.