Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

                                                                   1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: :  Увс аймгийн зүүн сумдад цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 16-21 градус, Алтайн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21, 23-нд ихэнх нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 гргадус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. . Объектын түймэр

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Бармаш” ХХК-ийн 150х75 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай сендвчин барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 00:35 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 00:45 цагт очиж, 17:00 цаг, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 3 тасгийн 23 алба хаагч, 4 автомашинтай 02:45 цаг, 30 дугаар ангийн  8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 06:30 цаг, 18 дугаар ангийн  8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 07:00 цаг, 26 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 03:00 цаг, нийт 5 ангийн 7 тасгийн 65 алба хаагч, 13 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд  чингэлэг, хураалттай 150 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 16.13 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтайгаар 16:19 цагт очиж, 02:50 цаг ажиллаж унтраасан.  

Хэнтий аймгийн хэрлэн сумын иргэн М-ийн эзэмшлийн  “Хьюндэй аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 14:34 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 14:35 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 17:53 цагт хүлээн авч,Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16:29 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 18:28 цагт цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:35 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 16:21 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16:29 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 17:33 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17:42 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Ч-ийн байшин,  иргэн Н-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 16:02 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16:13 цагт очиж, 00:50 цаг ажиллаж унтраасан.

                                                                3.Зам тээврийн осол

Төв аймгийн Борнуур суманд Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ийн эзэмшлийн  “Пронтер” загварын ачааны автомашины араас иргэн Э-ийн эзэмшлийн  “Тоёото Нао” загварын суудлын автомашин мөргөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 07:00 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 08:10 цагт хүрэлцэн очиж, 00:12 цаг ажиллаж, иргэн Э /37 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт  хүлээн авч, тус сум дахь  Цагдаагийн хэлтсийн 37 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 11.20-ны өдөр дахин үргэлжлүүлэхээр болсон.

Бусад: Увс аймгийн ТариаТус аймгийн Тэс сумын харьяат иргэн Т.Баянмөнх /22 настай, эрэгтэй/ хувиараа гар аргаар алт олборлогчдын ухсан 40 орчим метрийн гүн нүхэнд унаж нас барсан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 06:20 цагт /06:35 цагт/ хүлээн авсан.

  

 

                                           

                                                             ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР