Эрдэмтэн, судлаачид спортоор өрсөлдөж байна

0

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх ням гарагт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын дунд гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрлүүдээр спортын тэмцээнийг зохион байгуулж байна.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хууль сахиулахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Үндэсний тагнуулын академи, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач дээрх дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь өнгөрсөн жил “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулан зохиогдсон спортын тэмцээний аварга багаар шалгарч байсан бөгөөд энэ жилийн тэмцээний зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.