Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар  8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд зарим газраар 12-14 м/с, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. 16,17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:10 цагт хүрэлцэн очиж иргэн П-гийн 3×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 00:30 минут ажиллаж, унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 46 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 19:22 цагт хүрэлцэн очиж, иргэн Л-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 00:41 минут ажиллаж, бүрэн унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 10:26 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:33 цагт хүрэлцэн очиж, иргэн Г-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 00:05 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16:49 цагт хүрэлцэн очиж, иргэн Э-гийн 6х28 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 00:20 минут ажиллаж, унтраасан.

Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж амралтын газар /зүүн хойд зүгт 31 км-т/ “Горхи” амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:50 цагт хүрэлцэн очиж тус амралтын газрын 7х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 01:00 цаг ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15:15 цагт хүрэлцэн очиж, иргэн М-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 00:50 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрны гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18:51 цагт хүрэлцэн очиж, 3 давхар барилгын 3 давхарын гал тогооны өрөө, агааржуултын хоолой шатаж байсныг 00:05 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 22:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 22:32 цагт, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 22:33 цагт тус тус хүрэлцэн очиж нийт 14 алба хаагч, 4 автомашинтай, иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, мөн иргэн Б-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 01:00 цаг ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр-Гүнтийн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 21:53 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 22:09 цагт хүрэлцэн очиж иргэн Д-гийн 5х12 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байсныг 00:30 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Фүжи-Алтай” төвийн спорт заалны хувцас солих өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 06:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 06:56 цагт хүрэлцэн очиж хувцас солих өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 00:30 минут ажиллаж, унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт тус сумын харьяат иргэн О-гийн эзэмшлийн 29-29 УБИ улсын дугаартай “Бенз А/16” загварын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 19:54 цагт хүрэлцэн очиж автомашины мотор, бүхээгний доторх хэсэг шатаж байсныг 00:02 минут ажиллаж, унтраасан.

Увс аймгийн Тэс сумын Цагаан-Толгой багийн “Харуулын-Гарц” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 1 өвөлжөө бүрэн шатсан, 1 өвөлжөө нь шатаж байна, салхитай байгаа тул хээрийн түймэр гарч болзошгүй байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 00:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 11.14-ний өдрийн  01:35 цагт, Тэс сумаас 8 иргэн, 01:20 цагт нийт 16 алба хаагч, 2 автомашинтай Тэс сумын Цагаан-Толгой багийн чиглэлд гал түймэр унтраахаар тус тус хөдөлсөн. 06:00 цагт Онцгой байдлын газрын бүлэг Тэс сумд хүрэлцэн ирж, тус багийн “Харуулын-Гарц” гэдэг газар руу хөдөлсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус аймгийн Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 40 алба хаагч, нийт 47 алба хаагч, 6 автомашинтай тус сумын 3 дугаар баг, Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт 11.13-ны өдрийн 13:30 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж 19:20 цагт түр зогсоож, 11.14-ний өдөр эрлийн ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болсон.

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Хамар-Даваа” гэдэг газар /Улаангом сумаас баруун хойд зүгт 24 км-т, Түргэн сумаас зүүн урд зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн Э /52 настай, эрэгтэй/ 11.12-ны өдрийн 17:30 цагт Түргэн сумаас Улаангом сум руу 40 толгой бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 00:45 цагт хүлээн авч тус аймгийн Түргэн сумаас 5 иргэн, 11.14-ний өдрийн 01:00 цагт, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 11.14-ний өдрийн 01:20 цагт, нийт 10 хүн, 2 автомашинтай эрлийн ажиллагааг Түргэн сумын Баянхайрхан багийн чиглэлд эхлүүлсэн.

Бусад: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн “Хайрхан-Уул”-ын энгэр гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 0.4 км-т/ автомашинд хүн дарагдсан тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сумын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:58 цагт хүрэлцэн очиж, Хонгор сумаас Шарын гол сум руу зорчиж явсан тус аймгийн харьяат иргэн Т  /66 настай, эрэгтэй/, иргэн А /67 настай, эрэгтэй/, иргэн Д /64 настай, эмэгтэй/ нар  89-15 ДАХ улсын дугаартай “Исузу Визард” загварын автомашинтай хурд тохируулж яваагүйн улмаас замын хажуу руу унаж, иргэн Т  /66 настай, эрэгтэй/ автомашины цонхоор гарч биеийн цээж хэсэг нь дарагдсан байсныг 00:13 минут ажиллаж гарган, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Иргэн А, иргэн Д нар өөрсдөө автомашинаас гарсан байсан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ-Булаг багийн ’’Гүн-Булаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т/ Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн чиглэлд “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 16:55 цагт хүрэлцэн очиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Г /49 настай, эрэгтэй/, иргэн А /49 настай эрэгтэй/, иргэн О /50 настай, эрэгтэй/ нар 55-30 ДОР улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашинтай цасанд суусан байсныг 00:30 минут ажиллан гаргаж, аймгийн төвд авчирч ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хэрмэн толгойн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ тус сумын харьяат малчин Г-гийн 10 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2255 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны 7 дугаар баг “Өвөр булгийн эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ тус багийн харъяат малчин С-ийн 6 үхэрт 10.18-ны өдөр  мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2258 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус багийн харьяат малчин Г, Г, Г, Г нарын 17 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.27-ны өдрийн 17-2276 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүүн сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ малчин Б-гийн 12 үхэрт 09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 09.29-ний өдрийн 17-118 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг “Чандмань булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30км-т/ тус багийн малчин А-гийн 1 үхэрт 10.26-ны өдөр  ’’Шүлхий’’ өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2315 дугаар хариугаар ’’Шүлхий’’ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Дөтлүүрийн харзан-Өндөр”/тосгоны төвөөс хойд зүгт 14 км-т/  Төв аймгийн Баян сумын 2 дугар багийн харъяат малчин Т-гийн 1 үхэр, 10.16-ны өдөр,  “Мааньт” гэдэг газар /Мөн тосгоны төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны харъяат малчин Ц-гийн 1 үхэр 10.17-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2256, 17-2257 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Далт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 4 үхэрт 10.23-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2293 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Бугатын-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 1 ямаанд 10.30-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.02-ны өдрийн 17-206 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР