Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14,15-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 14,15-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Ар-Шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 25 иргэн, 3 автомашинтай ажиллаж, 06:23 цагт гал түймрийг бүрэн унтрааж тус сумын 3 дугаар багийн даргад хүлээлгэн өгсөн.

4.Тэсэрч дэлбэрэх матеиалын осол:

Сум, галт хэрэгслийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 8 дугаар хороонд иргэн С-ийн зуны амбаарын дор 2 ширхэг гранат байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР