Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, говийн нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-нд зарим газраар, 13-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Өлгий сумын Толбо нуур багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн “Хандгайтын-Ам” гэдэг газар /Хялганат тосгоноос баруун урд зүгт 20 км-т/ өвөлжөө, 200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Ялалт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 20:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Мандал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн задгайд /сумын төв/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 23:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 4 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 36 хүн, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Хүн чулуутын хөшөө” гэдэг газар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/ нар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж, 10.08-ны өдрийн 22:10 цагт Төв аймгийн Сүмбэр сумын “Шавар хэрэм” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Сүжиг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ тус багийн малчин Н /27 настай, эрэгтэй/ 10.07-ны өдрийн 16:00 цагт Борнуур сумын төвөөс гэр лүүгээ яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Улаан багийн “Мөнгөтийн шуудуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 58 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 6 автомашиныг цаснаас татан гаргаж, 22 хүнийг аварсан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн “Цагаан давааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 12 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, автомашин цасанд боогдсон, замын хажуу руу гулсан орсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 5 автомашиныг цаснаас татан гаргаж, 225 хүнийг аварсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Хустайн даваа”, “Зулзагын гол”, “Хүйтний гол”, 2 дугаар багийн “8 дугаар баригад”, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Нарийн гол” гэдэг газруудад их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашин зогссон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 3 алба хаагч, нийт 36 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 120 автомашиныг цаснаас татан гаргаж, 613 хүнийг аварсан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн 19 дүгээр байрны зүүн талд бохирын ус зайлуулах худагт эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 20:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус багийн оршин суугч иргэн О /40 настай эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа”, “Сэтэрхийн хөтөл”, “124-ын даваа”, “Тахилтын даваа”, Гонир багийн “Бөө булгийн даваа” гэдэг газруудад Их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашин зогссон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 71 автомашиныг цаснаас татан гаргаж, 283 хүнийг аварсан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Гавшгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 9 автомашиныг цаснаас татан гаргаж, 42 хүнийг аварсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Мишээл 2 хотхоны хажууд иргэн Э-гийн 27-76 УБА улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.09-ний өдрийн 00:50 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР