Гадаад иргэдийг нисдэг тэргээр авчирч байна

0

Алтай таван богд ууланд цасанд боогдсон гэх Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирч байгаа юм байна.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг 18:05 цагт Алтай таван богд уулын байгаль хамгаалагчийн хяналтын цэг дээр хүрэлцэн очиход гадаадын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 нисдэг тэргээр авч явсан талаар тэднийг авч явсан хөтөч нь мэдээлжээ.

Нэгнийх нь биe тавгүйрхсэнээс гадаадын иргэд ууланд гүйцэд авиралт хийгээгүй буцаж ирсэн байна. Гадаадын иргэд цасанд боогдсон, саатсан зүйлгүй. Нисдэг тэрэг Ховд аймгаас хөөрсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.