Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид танилцах дадлага хийлээ

0

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлах хамгаалахын удирдлагын академийн сонсогчид өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны чиг үүрэг, онцлог, техник хэрэгсэлтэй танилцах дадлага хийлээ.  Энэ үеэр ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар Онцгой байдлын байгууллагын талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн  Онцгой байдлын албаны музейн үзмэрүүд болон ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын хүрээлэн болон НОБГ-ын  харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Танилцах дадлагад ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн багш нар болон нэгдүгээр курсын 40 орчим хүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.