Гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцлоо

0

Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 50 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг  өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Уг тэмцээнд ОБЕГ-ын ахмадын хорооны баг тамирчид амжилттай оролцож дэд хурандаа Д.Дэлгэрмаа ахлагчтай эмэгтэйчүүдийн баг хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн медалиар шагнагдлаа.