Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 13,14-нд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бородвой” зоогийн газарт цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 01:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Номт багт төв автозамын уулзварын зорчих хэсэгт иргэн Б-гийн “Ниссан-Санни” загварын 92-54 ТӨВ улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн автобусны буудалд хоёр ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 08:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж утраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 08:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 05:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 08:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Өвсний фондны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 09:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Цацраг, химийн бодисын осол:

Химийн бодисын осол: Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн 8 ажилтан, нийт 27 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 6 тонн давсны хүчил, 525 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 09.11-ний өдрийн байдлаар осолдсон газраас Өмнөговь сумын Улиастай баг хүртэл 45 км-т, усаар болон голын эргээр 5 хэсэгт хуваагдан, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР