Мэдлэг олгох сургалтад 1200 гаруй оюутан хамрагдав

0

Говь-Алтай аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тус аймаг дахь салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн оюутнуудад хичээл заалаа.

Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох тус сургалтад 1200 гаруй оюутан хамрагдав.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр тус аймгийн Тайшир сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилт явагдах юм. Уг сургуулилтын бэлтгэл ажлыг шалгаж, орон нутгийн Онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд заавар зөвлөмж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.