Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 13-нд  Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 11-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн 84 дүгээр  байрны зогсоолд иргэн Ц-гийн 74-85 БНХ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 09:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Солонготын даваанд Улаанбаатар хотоос- Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн “Азотын хий” тээвэрлэж явсан 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож Азотын хий алдагдаж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж, 1 хүн нас барсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /50 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж тус сумын эмнэлэгт, нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар “Ховд” голын усанд тус сумын харъяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР