Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 12-13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Хужирт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 13:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 00:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Цацраг, химийн бодисын осол:

Химийн бодисын осол: Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт, нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн. 09.10-ны өдрийн байдлаар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн 6 ажилтан, нийт 27 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 6 орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Дархан-2 өртөө” гэдэг газар автозамын зорчих хэсэгт 49-32 УБЛ улсын дугаартай “Тоёота марк-2” загварын суудлын автомашин, 20-76 УНЧ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 06:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, хавчуулагдсан иргэн Д /45 настай, эмэгтэй/-г гаргаж эмнэлгийн байгууллагад, хавчуулагдаж нас барсан М /13 настай, эрэгтэй/, Г /3 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.10-ны өдрийн байдлаар голын эрэг дагуу болон усаар 20 км газарт хайж, 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР