Б.Батзаяа ахлагчтай баг тамирчид тэргүүллээ

0

Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн 2017 оны 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, анги байгууллагуудын мэргэжлийн бэлтгэлийн төвшинг тодорхойлох, үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчин оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нэгдүгээр байранд ахлах дэслэгч Б.Батзаяа ахлагчтай нийслэлийн Аврах 105-н баг тамирчид, хоёрдугаар байранд дэслэгч Л.Чинзориг ахлагчтай Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн баг тамирчид, гуравдугаар байранд ахлах дэслэгч Д.Ганболд ахлагчтай Багануур дүүргийн гал түймэр унтраах, аврах 64-р ангийн хамт олон тус тус шалгарч, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 

 

Мөн бусдыгаа манлайлан, үлгэр дуурайлал үзүүлэн оролцсон шилдэг офицероор нийслэлийн Аврах 105-н аврагч, ахлах дэслэгч Б.Батзаяа, шилдэг аврагчаар Багануур дүүргийн гал түймэр унтраах, аврах ангийн 64-р ангийн аврагч, ахлах ахлагч Б.Энхбүүвэй нар тодорсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.