Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  27-32 градус,  Увс нуур,  Их нууруудын хотгор болон говийн нутгаар 24-29 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 7-нд говь тал хээрийн нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ялгуусан ХХК-ийн лаборторийн барилгын 2 давхарт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 14:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Ахуй үйлчилгээний гудамжинд иргэн Э-гийн “Ланд-Ровер” загварын 64-61 УБА улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 02:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүн сайхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймрийн голомтоос иргэн Н /89 настай, эрэгтэй/-ийг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР