ОБЕГ-ЫН АХМАДЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

0

Улсын иргэний хамгаалалтын газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Ахмадууд 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж УИХГ-ын Ахмадын хороог анх байгуулж тэргүүлэгч гишүүнээр 5 хүн, Ахмадын хорооны даргаар бэлтгэл дэд хурандаа Р.Лувсансамбууг сонгож баталжээ.

Улсын иргэний хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны даргаар  Р.Лувсансамбуу 1994-1996 он, Ө.Пүрэвжав 1996-1998 он, М.Алтансүх 1998-2001 он, Г.Махбариад 2001-2005 он, Б.Жанчив 2005-2008 он, Г.Дамдинсүрэн 2008-2009 он, Д.Хишигбаатар 2009-2013 он, Ж.Цогтоо 2014 оноос хойш ажиллаж байжээ.

ОБЕГ-ын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Хишигбаатар, Ч.Нямаа, Н.Нансал, Т.Бадрал, О.Ганхуяг Ж.Цогтоо, Ц.Батбаяр, П.Дамдин, Б.Жанчив нарыг сонгож 2012 онд Бүх гишүүдийн хурлаар дээрхи ахмадууд Удирдах зөвлөлийн  гишүүнээр улиран сонгогдсон байна..

Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар ОБЕГ-ын Ахмадын хороог шинээр зохион байгуулж удирдах зөвлөлийн гишүүдэд Б.Булган, Ч.Батчулуун, О.Ганхуяг, Р.Даваажав, Я.Ишжамц, С.Цогтбаатар, Ж.Цогтоо нарыг сонгож, удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаас Ж.Цогтоог ахмадын хорооны удирдах зөвлөлийн даргаар сонгож ажиллуулсан байна.

Ахмадын хорооны дүрмийг шинэчлэн  батлуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хороо нь өөрийн гишүүддээ үйлчилдэг, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэг зорилготой Төрийн бус байгууллага мөн.

Ахмад настны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/21 дугаар тушаалаар “Ахмадын сан байгуулан ажиллах журам”-ыг батлан мөрдүүлж  ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, хөнгөлөлт, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж  байна.

Ахмадын хороо 230 гаруй гишүүнтэй үүнээс удирдах зөвлөлийн гишүүнээр 7 хүн, Хяналтын зөвллөийн гишүүнээр 3 хүн сонгогдон ажиллаж байгаа бөгөөд хорооны нийт гишүүдийг аравтын системд шилжүүлэн 23 аравт зохион байгуулан аравтын дарга нарыг нь томилон ажиллуулж байна.

—————оОо————–

АХМАДЫН ХОРООНЫ ҮҮРЭГ

1.ОБЕГ-аас тэтгэвэрт гарсан ахмад настны судалгаа гаргаж тэдэнтэй байнга холбоо харилцаатай байж сэтгэл санааны  дэмжлэг туслалцаа үзүүлэх.

2.Хорооны гишүүд болон ахмад настнуудад хуулийн хүрээнд халамж үйлчилгээнд хамрагдаж байгаа байдалд судалгаа дүгнэлт гаргаж шаардлагатай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх

3.Цагаан сарын шинийн нэгэн, ахмадын баяр, онцгой байдлын байгууллагын болон бусад тэмдэглэлт өдрүүдийг тохиолдууан ахмад настанд хүндэтгэл үзүүлэх болон бусад зохион байгуулалттай арга хэмжээнд ахмадын төлөөлөл оролцуулах.

4.Ахмадын хорооны гишүүдийн өндөр мэргэжил, ур чадвар, хүч бололцоонд тулгуурлан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх шинэ залуу боловсон хүчнийг халамжлан хүмүүжүүлэх, ажил албанд нь сургаж дадлагжуулахад дэмжлэг үзүүлэх.

5.Гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, тэдний үүсгэл санаачлагыг дэмжих, тэдэнд хууль тогтоомжийн хүрэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх.

6.Ахмад настан, гишүүдийн байгуулсан хөдөлмөрийн амжилт, гавьяат үйлсийг алдаршуулах, хөхүүлэн дэмжих талаар санаачлагатай ажиллах.

7.Ахмадын сан байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.

8.Ахмад настанд тохиолдсон баярт үйл явдал, гачигдал зовлон, хүндрэл бэрхшээлийн үед үндсэн байгууллагын төлөөлөл оролцуулах.

9.Ахмад настан, гишүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж Сангийн зөвлөл, хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх.

10.Ахмадын хорооны үйл ажиллагааны болон сангийн хөрөнгө, гишүүдийн татвар, хандивын зарцуулалтын тайланг жил бүр гаргаж гишүүдэд болон холбогдох газруудад  тайлагнах.

———оОо———–

Ахмадын хорооны  гишүүнд тооцох шалгуур үзүүлэлт:

  1. Ахмадын хорооны дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн ахмад настан байна.
  2. Гишүүний татвараа төлсөн байна.
  3. Ахмадын хорооноос зохион байгуулсан арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, идэвхитэй оролцох.
  4. Онцгой байдлын ерөнхий газрын төв аппаратад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад настан байх.
  5. Ахмадын хороонд гишүүн элсүүлэх, чөлөөлөх асуудлыг Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
  6. Гишүүдэд “Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны гишүүн мөн” гэсэн үнэмлэх олгоно.

————-оОо————-

“Ахмадын алдар”  хүндэт тэмдэг олгох журам

  1. Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдэгийг Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.
  2. “Ахмадын алдар” хүндэт тэдэгээр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын баяр, Онцгой байдлын байгууллагын өдрийг тохиолдуулан хорооны тэргүүний гишүүдийг шагнаж урамшуулна.
  3. “Ахмадын алдар” хүндэт тэмдэгийн дагалдах мөнгийг Ахмадын хорооны гишүүдийн татвар, хандивын хөрөнгөөс гаргана.
  4. Ажил төрлийн холбоотой бусад байгууллагын ахмад настнуудыг “Ахмадын алдар” хүндэт тэмдэгээр шагнавал дагалдах мөнгийг тодорхойлолт ирүүлсэн байгууллага хариуцна.

————-оОо————-

Ахмадын хорооны удирдах  зөвлөлийн гишүүд: / Зураг/’

  1. Ахмадын хорооны удирдах зөвлөлийн дарга,  хурандаа Ж.Цогтоо
  2. Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа С.Цогтбаатар
  3. Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Ч.Батчулуун
  4. Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа О.Ганхуяг
  5. Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Б.Булган
  6. Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Я.Ишжамц
  7. Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хошууч Р.Даваажав

ОБЕГ-ын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар батлав.

ОБЕГ-ЫН АХМАДЫН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН АЖИЛ  ҮҮРГИЙН ХУВААРЬ

Гишүүдийн овог нэр Хариуцах ажил үүрэг
1 Ж.Цогтоо
  • Хорооны дотоод ажил
  • Ажлын төлөвлөгөө, биелэлт
  • Бүх гишүүд, удирдах болон сангийн зөвлөлийн хурал
  • Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагнах
  • Ахмадуудын санал, хүсэлт, хүлээн авч шийдвэрлэх
2 Ч.Батчулуун
  • сурталчилгаа, мэдээллийн ажил
  • эх орны түүхэн дурсгалт газруудаар тойрон аялал зохион байгуулах
3 Б.Булган
  • Эх орны түүхэн дурсгалт газруудаар тойрон аялал зохион байгуулах
  • сурталчилгаа мэдээллийн ажил
4 О.Ганхуяг
  • шинэ залуу алба хаагчдыг халамжлан хүмүүжүүлэх
  • Ахмадуудын дунд зохиох  уралдаан тэмцээн
5 Р.Даваажав
  • Ахмадуудын нийгмийн асуудал хүндэтгэл, хөнгөлөлт, тусламж үзүүлэх арга хэмжээ
  • Хорооны дотоод ажилд туслах
6 Я.Ишжамц
  • Гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах чиглэлээр алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх
  • сангийн хөрөнгийг аривжуулах ажил
7 С.Цогтбаатар
  • Гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах чиглэлээр  алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх
  • Сангийн хөрөнгийг аривжуулах ажил

 ————-оОо———–

                                         ОБЕГ-ын ахмадын хорооны удирдах зөвлөлийн  2016 оны  09  дүгээр тогтоолын хавсралт 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨХИЙ ГАЗРЫН АХМАДЫН ХОРООНЫ “ШИЛДЭГ АРАВТ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ 

Зорилго: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль,ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн Ахмадын хороо түүний анхан шатны нэгж болох Аравтуудын үйл ажиллагаа, идэвхи санаачлагыг өрнүүлэн ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, хүндэтгэл, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, санал хүсэлтэд анхааралтай хандан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг тогтмолжуулахад чиглэгдэнэ. 

Нэг.Аравтуудаас зохион байгуулах ажил 

  1. Аравтын гишүүдийн дэлгэрэнгүй судалгаа гаргаж, тэдний амьдралын түвшинг тодорхойлох, эрх ашгийг хамгаалах, дэмжлэг тусламж үзүүлэх арга хэлбэрийг судалж ахмадын хороонд бодит мэдээлэл өгч байх.
  2. Аравтын гишүүдээс Ахмадын хорооны санхүүгийн чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой санал санаачлага гарган хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байх  
  3. Аравтын гишүүдийн дунд хамтач, нөхөрсөг бие биенээ хүндэтгэх уур амьсгалыг бүрдүүлж ахмад настнуудын өмнө тулгарсан хүндрэл бэрхшээл, баярт үйл явдлыг хуваалцаж бие биеэндээ туслах, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
  4. Аравтын гишүүдийн санал хүсэлтийг анхааралтай судалж холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлсэн байх
  5. Түшиглэсэн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах
  6. Ахмадын хорооноос зохиосон уралдаан тэмцээн, тойрон аялал, амралт, сувилал, ахмад настнуудыг алдаршуулах зэрэг арга хэмжээнд аравтын гишүүдээ идэвхитэй оролцуулах 

Хоёр: Дүгнэх журам 

  1. Аравтын дарга нар ажлын тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор Ахмадын хороонд ирүүлнэ.
  2. Аравтуудаас ирүүлсэн тайлан, ахмадын хорооны бүртгэл судалгааг үндэслэн аравтуудын ажлыг дүгнэж Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Шилдэг аравтыг тодруулна.
  3. Шилдэг аравтаар шалгарсан хамт олныг эх орны дурсгалт газруудаар аялуулах, нөхөн сэргээх сувилалд үнэ төлбөргүй амраах зэргээр шагнаж  урамшуулах бөгөөд Шилдэг аравтын даргыг Ахмадын хорооны тусгай шагналаар шагнана.
  4. Шагналын зардлыг Ахмадын сангаас  гаргана 

———–оОо————-

Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн хурлаар батлав.

АХМАДЫН ХОРООНООС 2017 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА  ХЭМЖЭЭНИЙ  КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Арга хэмжээний нэр Хугацаа Хариуцах эзэн
  Нэг: Зохион байгуулалтын ажил    
1 Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурал 4 удаа зохион байгуулах Улирал бүр Ж.Цогтоо     Удирдах зөвлөл
2 Ахмадын хорооноос 2017 онд зохион байгуулах арга хэмжээний календарчилсан төлөвлөгөө гаргаж батлуулах 1-р сард

 

Ж.Цогтоо     Удирдах зөвлөл
3 Ахмадын сан, ахмадын хорооны хуримтлалын хөрөнгийг зарцуулах тооцоо гаргаж батлуулах 1-р сард Ж.Цогтоо     Удирдах зөвлөл
4 Ахмадын хорооны тайлангийн хурал зохион байгуулах 10-р сард Удирдах зөвлөл Ж.Цогтоо
5 Ахмадын сангийн зөвлөлийн хурлаар Ахмад настанд хүндэтгэл, тусламж , хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх Тухайн үед нь Зөвлөлийн дарга гишүүд
6 Ахмадын хорооны ажлын  тайлан, сангийн хөрөнгийн зарцуулалтын тооцоо гаргаж ОБЕГ-ын даргад илтгэх 6,12-р сард Ж.Цогтоо
  Хоёр.Байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил    
1 Олон Улсын болон Монгол Улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 3-р сард ОБЕГ, Ахмадын хороо
2 Улсын нөөцийн байгууллагын удирдах ажилтнуудад   сургалт явуулах 6-р сард Р.Даваажав П.Батаахүү
3 Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх  сургалт, сурталчилгаа  зохион байгуулах 3-р улиралд Я.Ишжамц С.Цогтбаатар Дүүргийн ОБХ
4 Нийслэл, дүүргийн ОБГ, хэлтсүүдийн аврах, гал унтраах ангиудын бие бүрэлдэхүүнд мэргэжил арга зүйн  зөвлөгөө өгөх 2,3-р улиралд Ч.Батчулуун О.Ганхуяг
  Гурав. Ахмад настны нийгмийн хамгааллын талаар:    
1 Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх:

-Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарын баярыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах

-Олон улсын ахмадын баярыг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэх

-Ахмадын хорооны гишүүн 6 хүний ахмадын алдар тэмдэглэх

-Ахмад настнуудыг шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох

 

2-р сард

 

 

10-сард

 

2.6.10-р сард

1,4,8-р сард

 

ОБЕГ-ын дарга,

Ахмадын хорооны удирдах зөвлөл

———-

2 Ахмад настнуудад хөнгөлөлт үзүүлэх:

-Жаргалант сувилалд 40 хүнийг амраах

-Аварга тосонд 4-6 хүнийг амруулах

 

4,9 сард

6-р сард

Ж.Цогтоо

Сангийн зөвлөл

       
3 Хүнд өвчтэй ахмад настан болон, зарим ахмад настны ар гэрт тусламж үзүүлэх Тухайн үед Ж.Цогтоо      Сангийн зөвлөл
  Дөрөв. Ахмад настны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ    
1  Галын байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан “Цасны баяр” өдөрлөг зохион байгуулах 1-р сард Ж.Цогтоо  О.Ганхуяг
2 Ахмад настнуудын дунд 2017 оны аварга шалгаруулах  тэмцээн зохион байгуулах

-Шатар, даамын  тэмцээн

– Теннис, дардасын тэмцээн

-Шагай харвах, хөзөрийн тэмцээн

 

2-р сард

4-р сард

11-р сард

 

О.Ганхуяг

Ж.Цогтоо

О.Ганхуяг

3 Эхчүүдийн алдар сэдэвт өдөрлөг  зохион байгуулах 3-р сард Ж.Цогтоо Р.Даваажав
4 Эх орны түүх, соёлын дурсгалт газраар тойрон аялал зохион байгуулах:

-Төв аймгийн Ээж хадын чиглэлд

-Дорнорговь аймаг-Хамрын хийдийн чиглэлд

-Аглаг-бүтээлийн хийдийн чиглэлд

-Тэрэлж, шар хойлойн чиглэлд хусны шүүс уух, далийн ягаан цэцгэнд суух аялал хийх

 

4-р сард

6-р сард

8-р сард

5-р сард

 

Б.Булган

Я.Ишжамц

Ж.Цогтоо

С.Цогтбаатар

О.Ганхуяг

5 -Зэвсэгт хүчин бусад цэргийн ахмад настны  шатрын  тэмцээнд баг бэлтгэж оролцуулах 5-р сард Ж.Цогтоо
  Тав.Бусад ажил    
1 -Ахмадын хорооны гишүүдийн шинэчилсэн бүртгэл явуулж анкетан судалгаа гаргах.

-Аравтын дарга нартай семинар хийх

1-2-р сард

1-р сард

Ж.Цогтоо

Аравтын дарга нар

2 Ахмадын хорооны гишүүдийн 2016 оны татвар хурааж дансанд төвлөрүүлэх 1-р улиралд Аравтын дарга нар
3 -Ахмадын хороо бичгийн хэвлэмэл хуудас хийлгэх

-хүндэт тэмдгийн болон гишүүний үнэмлэх хэвлүүлэх,

-Хүндэт тэмдэг, өргөмжлөл  захиалж хийлгэх.

-“ОБЕГ-ын Ахмадын хороо” самбар хийлгэх

– Буйдангийн бүтээлэг 4ш хийлгэх

1-р улиралд,

 

тухайн үед

Ж.Цогтоо

Р.Даваажав

4 Болзлын дагуу Шилдэг Аравт шалгаруулж дүгнэх 12-р сард Ж.Цогтоо     Удирдах зөвлөл
5 Ахмадын хорооны санхүүгийн тайлан, тэнцэл гаргах Улирал бүр Ж.Цогтоо Л.Сүрэнжав

————оОо————

ОБЕГ-ын Ахмадын хорооноос мэдээлж байна

2017-01-05

ОБЕГ-ын ахмадын хорооны Удирдах зөвлөлийн хурлаар 2017 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө батлав.

2016 оны ажлыг дүгнэж “Шилдэг аравт” шалгаруулах болзлын дагуу С.Гямнансүрэн ахлагчтай аравт тэргүүн байр эзэлж Ахмадын хорооны хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. /зураг/

2017-01-14

Галын байгууллагын 95 жилийн ойг тэмдэглэв. /Зураг/

Гал түймэртэй тэмцэх байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Жаргалант сувилалын орчимд Цасны баярын арга хэмжээг зохион байгуулж 30 гаруй ахмад настан оролцов.

Цасны баярын үеэр ахмадуудын дунд Олс татах, Уулын оргилд авирах тэмцээн зохион байгуулав.

Олс татах тэмцээнд Ч.Гомбосүрэн ахлагчтай баг 1-р байр, О.Ганхуяг ахлагчтай баг 2-р байр, Уулын оргилд авирах тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Энхтайван, эмэгтэйчүүдээс Ч.Хоролсүрэн нар тэргүүн байр эзэлж ахмадын хорооны өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна.

Цасны баярын үеэр ахмад настнууд цана чаргаар гулгаж, сувилалын захиргаанаас амтат хоол цайгаар үйлчилж, чөлөөт ярилцлага зохиох, шатар хөзөр зэрэг чөлөөт тоглоомоор тоглож амралтыг өдрийг ая тухтай өнгөрөөв.

2017-02-18

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

ОБЕГ-ын Ахмадын сангийн зөвлөлийн хурлаар Билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан ахмадын хорооны гишүүдэд хүндэтгэл, тусламж үзүүлэх тухай асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 180 гаруй ахмад оролцов.

Дээрхи арга хэмжээний үеэр ахмад настан Л.Сосорбарам, Ё.Цэрэнпил, Ж,Балжид нарын 80 насны ойг тэмдэглэж бусад 60 настан, 70 настай ахмадуудад ОБЕГ-ын удирдлагаас баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг,дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

Мөн Онцгой байдлын албаны төлөө 1-р зэргийн медалиар ахмад ажилтан С.Гямнансүрэн, Ш.Батхүү, Ч.Лхагважав, Х.Балдансүх, О.Бямбанансал нарыг шагнаж урамшуулав.

Өнгөрсөн онд Онцгой байдлын албаны түүхэн замналын музей байгуулах ажилд онц идэвхи зүтгэл гарган ажилласан П.Дамдин, С.Цогтбаатар, М.Сүхбаатар, Б.Баяржаргал, О.Ганхуяг, Б.Булган, Д.Хишигбаатар, П.Батаахүү нарыг Мөнгөн шагналаар шагнав.

Монголын ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр Ё.Цэрэнпэл, Ж.Балжид, Монголын ахмад багш нарын холбооны Ахмад зүтгэлтэн багш медалиар  Л.Сосорбарам, ОБЕГ-ын ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдэгээр Г.Цэдэлдулам, Я.Ишжамц, Ц.Цэдэнбал нарыг тус тус шагнаж урамшуулсан байна.

2017-02-11

Олон улсын болон Монгол улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэв.

А.Нэрэмжит тэмцээн зохиов./зураг /

Олон улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 53 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хорооны гишүүдийн дунд шатар, даамын 2017 оны аварга шалгаруулах тэмцээнийг 2-р сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Шатрын тэмцээнд 18 ахмад настан оролцож 1-р байранд ахмад шатарчин Н.Нансал, 2-р байранд Ш.Ганболд, Даамын тэмцээнд 1-р баранд   ахмад ажилтан Д.Карл, 2-р байранд Ц.Батбаяр нар шалгарч ахмахдын хорооны өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан  Онцгой байдлын ерөнхий газар, харьяа анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд ахмадын_ хорооноос С.Цогтбаатар ахлагчтай баг тамирчид амжилттай оролцов.

Б.“Улсын иргэний хамгаалалтын түүхэн замнал” номын нээлт:  / зураг/

ОБЕГ-ын газрын даргын 2016 оны  А/    дугаар тушаалаар батлагдсан УИХГ-ын ахмад ажилтан хурандаа П.Дамдин, Ж.Цогтоо, С.Цогтбаатар, Б.Баяржаргал, М.Сүхбаатар, Б.Дашдэлэг  нарын бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг “Улсын иргэний хамгаалалтын түүхэн замнал” ном бичиж хэвлүүлэн нээлтийн ажиллагааг 2017-02-24-ний өдөр зохион байгуулав.

Номын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, даргын зөвлөлийн гишүүд УИХГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Г.Махбариад, О.Үржин нар болон ахмадын хорооны гишүүдийн төлөөлөл оролцов.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян, ажлын хэсгийн ахлагч хурандаа П.Дамдин, хошууч генерал О.Үржин нар үг хэлж баяр хүргэв.

Улсын иргэний хамгаалалтын түүхэн замнал номын дээжийг хуралд оролцсон ОБЕГ-ын удирдлага, ахмадын төлөөлөлд гардуулав.


2017-03-07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны уламжлалт баярыг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны эмэгтэй гишүүдийг хүлээн авч  уулзан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохон байгуулав.

Ахмадын хорооны гишүүн Л.Сүрэнжав, Ч.Цанцалмаа нарыг Монголын ахмадын хорхооны хүндэт тэмдэгээр Ахмад ажилтан Д.Оюубилэг, Л.Маалинхүү нарыг ахмадын хорооны Ахмадын алдар хүндэт тэмдэгээр тус тус шагнав.

2017-03-16

Монгол Улсын Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол Улсад хурадаа цол бий болсны 81 жилийн ойг тохолдуулан Монгол хурандаа нийгэмлэгээс санаачлан Хүндэтгэлийн өдөрлөгийг  зохион байгуулав.

Монгол улсад хурандаа цол бий болсны 81 жил, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг  тэмдэглэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Шатар, биллярд, теннисний тэмцээнд онцгой байдлын албаны хурандаа нарын баг амжилттай оролцож шатрын тэмцээнд Хурандаа С.Цогтбаатар, Ш.Ганболд, Х.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг 2-р байр эзэлж өргөмжлөл мөнгөн медаль хүртэв.

Биллярдын тэмцээнд хурандаа В.Чимэдсүрэн, Ч.Хүрэлтогоо, теннисний тэмцээнд хурандаа Ж.Пүрэв, Л.Тогтох, Р.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцов.

Монгол Улсад хурандаа цол бий болсны 81 жил, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн арга хэмжээнд Онцгой байдлын албанаас нийгэмлэгийн гишүүн хурандаа 20 гаруй хүн оролцов.

Монгол хурандаа нийгэмлэгийн салбар клубуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэхэд Онцгой байдлын клуб тэргүүн байр эзэлж МХН-ийн өргөмлөл, мөнгөн шагналаар шагнагдав. /зураг /

2017-04-29

Тойрон аялал зохион байгуулав./зураг/

Ахмадын хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Төв аймгийн нутагт оршин Ээж хайрханы чиглэлд хийх тойрон аялалыг 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав.

Уг ойрон аялалыг зохион байгуулахад Нийслэлийн ОБГ-ын Аврах анийн Автобусаар үйлчилж ахмадын хорооны гишүүн 20 гаруй хүн оролцлоо.

2017-05-08

Ахмадын хорооны удиидах зөвлөлийн гишүүн С.Цогтбаатар, аравтын дарга Г.Дашдаваа нарын аравтын гишүүд Шар хоолойн чиглэлд Далийн ягаан цэцгэнд суух, хусны шүүс уух аялалыг амжилттай  зохион байгуулав.

Ахмад настан хурандаа С.Энэбиш хусны шүүс тосож бэлтгэх, далийн ягаан цэцгэнд суух гарыг олж товлох, ахмад настнуудыг хүлээн авч хоол ундаан үйлчлэх зэргээр идэвхи санаачлагагарган ажилласан явдалд хамт олны өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

2017-05-21

Оны аварга шалгаруулах Ширээний теннис, Дардсын тэмцээн болов.

Ахмад настнуудын дунд зохион байгуулсан ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд 20 гаруй ахмад настнууд оролцож 1-р байранд Х.Оюунбилдэг, 2-р байранд У.Батбаяр нар шалгарч ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Дардсын тэмцээнд нар 18 ахмахд настан оролцож 1-р байранд Б.Энхтайван, 2-р байранд Ж.Пүрэв нар шалгарч Ахмадын хорооны өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

2017-06-21

ОБЕГ-ын Ахмадын хорооны жилийн ажлын  төлөвлөгөөний дагуу Дорноговь аймаг, Хамрын хийдийн чиглэлд хийх тойрон аялалыг 06 дугаар сарын 21-23 ны өдрүүдэд зохион байгуулж ахмадын хорооны гишүүн 23 ахмад настан оролцлоо.

Тус тойрон аялалыг зохион байгуулахад Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Ахмадын хорооны гишүүдэд хүндэтгэл үзүүлж хоол унд, унаа машинаар үйлчилж аялагчдын ая тохитой байдлыг хангаж ажилласан явдалд талархаж байгаагаа илэрхийлж байна.

2017-06-25

ОБЕГ-ын Ахмадын хорооны эхний хагас жилийн ажлын тайлан гаргаж удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталгаажуулж ОБЕГ-ын дарга, тэргүүн дэд дарга нарт танилцуулав.

Ахмадын хорооны 2-р улирлын санхүүүгийн тайлан гаргав. Тус ахмадын хорооны ахмадын санд 12.0 сая төгрөг, гишүүдийн татвар хандив 1914000 төгрөг бүгд 13914000 төгрөг төвлөрч Сангийн зөвлөлийн болон, Хорооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ, зарим ахмад натнуудад тусламж дэмжлэг үзүүлэх, уралдаан тэмцээн, тойрон аялал зохион байгуулахад шаардагдах шагнал, унааны зардал зэрэг арга хэмжээнд нийт 12375100 төгрөг зарцуулсан байна.

Ахмадын хорооны эхний хагас жилийн ажлын тайланг хавсаргав.

ОБЕГ-ЫН АХМАДЫН ХОРООНЫ 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН  ТАЙЛАН  

Улаанбаатар хот

2017.06.27

Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Засгийн газрын  тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн Ахмадын хорооны дотоод ажлыг сайжруулах, түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний чанарыг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр дараах ажлыг зохион байгуулж ирэв.

Нэг. Зохион байгуулалтын талаар:

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооноос зохион байгуулах арга хэмжээний жилийн төлөвлөгөө гаргаж удирдах зөвлөлийн гишүүдийн  хурлаар хэлэлцэн батлан мөрдөж байна.

Ахмад наснуудыг нөхөн сэргээх сувилалд амруулах тэдэнд хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг газрын удирдлагад танилцуулан  Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/122 дугаар тушаал гаргаж 15 ахмад настныг сувилалд амруулж амрах зардлын 50 хувийг хөнгөлөлт үзүүлэв.

Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурал 2 удаа зохион байгуулж ажлын төлөвлөгөө батлах, уралдаан тэмцээн, тойрон аялал зохион байгуулах, шагнах, шагналд тодорхойлох тухай 10 гаруй  асуудал хэлэлцэн шийдвэрлэж удирдах зөвлөлийн тогтоол 9-ийг гаргаж хэрэгжүүлэв.

Ахмадын сангийн зөвлөлийн хурал 4 удаа зохион байгуулж ахмад настнуудад тусламж үзүүлэх, цагаан сарын баярыг тохиолдуулахн ахмадын хорооны нийт гишүүдэд хүндэтгэл үзүүлэх тухай зэрэг 6 асуудал хэлэлцэн сангийн зөвлөлийн хурлын тогтоол 5 -ыг гаргаж хэрэгжүүлэв.

Ахмадын хорооны аравтын дарга нарын семинарыг 1 дүгээр сард зохион байгуулж өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн, 2017 онд зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонсож гишүүдийн судалгаа, гаргах, татвар хураалт, төлөвлөгөөт арга хэмжээнд гишүүдээ идэвхитэй оролцуулах талаар үүрэг чиглэл өгч ажиллав.

Тус ахмадын хороо 230 гишүүнтэй 23 аравт зохион байгуулан аравтын дарга нарыг томилон гүйцэтгэх ажил үүргийн талаар  чиглэл өгөн ажиллаж байна.

Хоёр. Гишүүдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын талаар:

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, ОБЕГ-ын даргын тушаал шийдвэр, ахмадын сан байгуулан ажиллах журмын дагуу Ахмадын хорооны ахмадын санд төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулах тооцоо гарган батлуулж, ахмадын хорооны удирдах зөвлөл болон сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн зохих тогтоол шидвэр гарган сангийн хөрөнгийг зарцуулж байна.

Билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан 190 ахмад настанд хүндэтгэл үзүүлж,  60,70, 80 настай 27 ахмад настан болон  80-аас дээш настай 7 ахмадуудад  ОБЕГ-ын даргаас гарын бэлэг олгож хүндэтгэл үзүүлэв.

Нас сүүдэр 80 хүрч байгаа ахмад ажилтан дэд хурандаа Л.Сосорбарам, Ё.Цэрэнпил, Ж.Балжид нарын “Ахмадын алдар” тэмдэглэж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Дээрхи арга хэмжээнүүдэд ахмадын сангаас 6508400  төгрөг зарцуулав.

Ахмад настнуудын хүсэлтийн дагуу Жаргалант дахь Давтан сургалт, сэргээн заслын төвд 15 ахмад настныг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж ОБЕГ-ын даргын 2017 оны А/122 дугаар тушаалын дагуу амралтын зардлын 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхэд 1575000 төгрөг зарцуулав.

Ахмадын сангийн хөрөнгийг зарцуулах журмын дагуу ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ахмад ажилтан Д.Дусьяа, Ч.Самбуу, П.Бямбасүрэн, Д.Алтангэрэл нарын ар гэрт тус бүр 100000 төгрөгийн, өвчний учир удаан хугацаагаар эмчлүүлж байгаа ахмад ажилтан О.Ганхуяг, М.Содномжамц, И.Бадамцэрэн, Д.Алтангэрэл нарт тус бүр 100000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Ахмад настнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд Галын байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Жаргалант  дахь сувиллын газрын ойролцоо цасны баяр зохион байгуулж  30 ахмад настан оролцож Хангалт үйлчилгээний ангиас автобусаар үйлчилсэн болно.

Цасны баярын үеэр олс татах, уулын оргилд авирах тэмцээн зохион байгуулж түрүүлсэн багуудыг ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Олон Улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад иргэний хамгаалалтын байгууллага үүссэн өдрийг тохиолдуулан Ахмад настнуудын дунд Шатар, даамын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж шатрын тэмцээнд 1-р байрыг Н.Нансал,, 2-р байрыг Ш.Ганболд, даамын тэмцээний 1-р байрыг Б.Карл, 2-р байрыг Б.Батбаяр тус тус эзэлж ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ахмадын хорооны эмэгтэй гишүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Ахмадын хорооны Ахмадын алдар хүндэт тэмдгээр Д.Оюунбилэг, М.Маалинхүү нарыг, Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдгээр Ц.Чанцалмаа, Ц.Цэцэгмаа нарыг  шагнаж урамшуулав.

Мөн ахмад настнуудын дунд ширээний теннис, дардсын тэмцээнийг 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж 20 гаруй ахмад настан оролцож теннисний тэмцээний оны аваргаар Т.Оюунбилэг, дэд аваргаар У.Батбаяр, Дардсын тэмцээний аваргаар Б.Энхтайван, дэд аваргаар Ж.Пүрэв нар шалгарч Ахмадын хорооны Өргөмжлөл, мөнгөн  шагналаар шагнагдав.

Ахмадын хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Төв аймгийн нутагт орших Ээж хайрханы чиглэлд хийх аялалыг 04 дүгээр сарын 29-ний өдөр  зохион байгуулж 18 ахмад настан оролцов. Мөн Ахмадын хорооны зарим гишүүд Шар хоолойн чиглэлд хусны шүүс уух, далийн ягаан цэцгэнд суух аяллыг 5 дугаар сарын 15 -ны өдөр зохион байгуулж 10 хүн оролцсон бөгөөд ахмадын хорооны гишүүн  С.Энэбиш хусны шүүс тосож бэлтгэх, далийн ягаан цэцгэнд суух газрыг товлож бэлтгэх  зэргээр үйлчилж  тусалсан болно.

Дорноговь аймгийн Хамрын хийдийн чиглэлд хийх тойрон аялалыг 2016 оны  6 дугаар сарын 21-23-ны өдөр зохион байгуулж ахмадын хорооны гишүүн 22  ахмад настан  оролцлоо.

Эхний хагас жилд Онцгой байдлын ерөнхий газар, ОББ-ын ахмадын холбоо, Монгол хурандаа нийгэмлэгээс зохион байгуулсан уралдаан тэмцээнүүд болон Эх орончдын өдөр, Монгол хурандаа цол бий болсны 81 жилийн ой, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баяр, Иргэний хамгааллатын түүхэн замнал номын нээлтийн арга хэмжээнд тус ахмадын хорооны гишүүд идэвхитэй оролцлоо.

Монгол Улсад хурандаа цол бий болсны 81 жилийн ойд зориулсан Шатар, биллъярд, теннисний тэмцээнд тус ахмадын хорооны гишүүн Ч.Хүрэлтогоо, С.Цогтбаатар, Ж.Пүрэв ахлагчтай баг тамирчид амжилттай оролцож Шатрын тэмцээнд  2-р байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөлөөр шагнагдав.

Монгол хурандаа номын 7 дугаар ботид тус ахмадын хорооноос 4 ахмад ажилтны дурсамж дурдатгал материалыг бүрдүүлэн өгч хэвлүүлэх арга хэмжээ авснаас гадна тус нийгэмлэгийн гишүүнээр 2 хурандааг шинээр элсүүлж  гишүүний үнэмлэх, тэмдэг олгосон байна.

Гурав. Түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар:

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/201 дүгээр тушаалаар “Иргэний хамгаалалтын түүхэн замнал” ном бичих ажлын хэсгийг байгуулж энэ ажлын хэсэг өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш 6 сар ажилласан боно. Энэ ажилд ахмадын хорооны гишүүн П.Дамдин, Ж.Цогтоо, С.Цогтбаатар, М.Сүхбаатар, Б.Баяржаргал нар идэвхитэй оролцсоны гадна номын эх бэлтгэх, зураг схемийг бүрдүүлэх, хэвлүүүлэх,  ажилд ГУСГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, ахлах мэргэжилтэн, дэслэгч Ш.Анхтуяа, мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Отгонболд нар идэвхи зүтгэлтэй сайн ажилласан болно.

Ажлын хэсгийн нөхөд Улсын төв архив, Батлан хамгаалахын төв архив, Онцгой байдлын ерөнхий газрын архивт байгаа зарим материалтай танилцаж Улсын иргэний хамгаалалтын газартай холбоотой түүхэн  баримт бичгүүдийг судалж  судалгаа, шинжилгээ хийж номонд орох материалыг бичиж боловсруулан нэгтгэж ОБЕГ-ын удирдлагад  танилцуулан хэвлүүлэх арга хэмжээ авсан.

Иргэний храмгаалалтын түүхэн замнал номын нээлтийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зохон байгуулж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, УИХГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Г.Махбариад, О.Үржин нар болон ахмад ажилтнууд, алба хаагчид 50 шахам хүн оролцлоо

Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн О.Ганхуяг Төмөр замын сургалтын төвд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэ хуулийн талаар алба хаагчдад 21 хүнд хичээл зааж зөвлөгөө өгсөн байна.

Дөрөв.Гишүүдийн санал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хариу өгсөн байдал:

2017 оны  эхний хагас жилд Ахмадын хорооны гишүүд, аравтын дарга нараас амаар болон бичгээр 50 хүний санал хүсэлтийг хүлээн  авч дараах байдлаар шийдвэрлэв.

Нөхөн сэргээх сувилалд амрах хүсэлтээ ирүүлсэн 15 хүнийг сувилалд амруулах шийдвэр гаргуулж амралтын  зардлыг 50 хувиар хөнгөлөх,   гадаадад эмчилгээнд явах, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа 4 ахмад настан, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 4 ахмад настны ар гэрт мөнгөн тусламж үзүүлэх тухай асуудлыг Ахмадын сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэв.

Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар 2 хүнийг төрийн дээд  шагналаар шагнуулах, 5 хүнийг салбарын, 6 хүнийг бусад байгууллагын, 10 хүнийг ахмадын хорооны шагналаар шагнуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж,   3 хүний тодорхойлолтыг дээд байгууллагад уламжлав.

Үүнээс төрийн дээд шагналаар 3, ОБА-ны төлөө 1-р зэргийн тэмдгээр 5 хүн, Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр 5, Монголын ахмад багш нарын  холбооны  шагнал “Ахмад зүтгэлтэн багш” тэмдгээр 1 хүн, Ахмадын  хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр 8 хүн, Ахмадын хорооны шагналаар уралдаан тэмцээнд амжилттай орлцсон 12 ахмад настан, бүгд 32 ахмад  настан шагнагдсан байна.

Мөн  Ээж хад, Хамрын хийд, Шар хоолойн чиглэлд тойрон аялалд явахаар 60 гаруй хүн амаар хүсэлт гаргасныг Ахмадын хорооны  удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн тойрон аялалд явах унааны болон  машины шатахууны зардлыг Ахмадын хорооны хуримтлалын хөрөнгөөс гаргаж хэрэгжүүлэв.

Тав. Гишүүдийн татвар хураалт, сангийн хөрөнгийн зарцуулалтын байдал:

Эхний хагас жилд ахмадын хорооны 155  гишүүний татварт 1 860 000 төгрөг, 4 гишүүн 54 000 төгрөгийн хандив өгч бүгд 1 914 000 төгрөг ахмадын хорооны дансанд төвлөрсөн байна. Дээрхи хөрөнгийг Ахмад настнуудын дунд зохион байгуулсан уралдаан тэмцээний шагнал, өдөрлөгийн арга хэмжээ болон тойрон аяллын унааны шатахууны зардал, ахмадын хорооны бичгийн нүүр хэвлүүлэх, хүндэт тэмдэг, үнэмлэх хийлгэх, ахмадын хороо самбар хийлгэх арга хэмжээнд удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу  зарцуулсан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Ахмадын санд 12 000 000 төгрөг төвлөрүүлж өгснийг Ахмадын сангийн зөвлөлийн 4 удаагийн хурлын шийдвэрийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, ахмад настнуудад гарын бэлэг өгөх арга хэмжээнд 6 508 400 төгрөг, өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 4 ахмад настны ар гэрт тусламж үзүүлэхэд 400 000 төгрөг, хүндээр өвчилж эмчилгээ хийлгэж байгаа 4 ахмадад тусламж үзүүлэхэд 400 000 төгрөг, тэгш ой нь тохиож байгаа 27 ахмад настанд тусламж, хүндэтгэл үзүүлэхэд 1 790 000 төгрөгийг тус тус зарцуулсан  байна.

           Ахмадын сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хавсаргав.

ОБЕГ-ын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн дарга Ж.ЦОГТОО

ОБЕГ-ЫН АХМАДЫН ХОРООНЫ АХМАДЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

2017-06-27

Тогтоол, тушаал, шийдвэрийн агуулга, зориулалт Зардлын хэмжээ.төг Шийдвэрийн дугаар
1 Хүндэтгэл үзүүлэх тухай /Ахмад настан 200 хүн/ 6 508 400 Ахмадын сангийн зөвлөлийн 2017 оны 2-р тогтоол
2 Хөнгөлөлт үзүүлэх тухай /Сувилалд 15 хүн амарсан/ 1 575 000 ОБЕГ-ын даргын 2017 оны  А/122 дугаар тушаал
3 Тусламж үзүүлэх тухай /35 ахмад настанд/ 2 590 000 Ахмадын сангийн зөвлөлийн хурлын 2017 оны 1, 2, 4, 5, 6 дугаар тогтоол
4 Шагнах тухай 200 000 Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2017 оны 3, 4, 8 дугаар тогтоол
       
5 Зардал гаргах тухай 1 501 700 Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2017 оны 1, 2, 5, 6, 7, 9 дүгээр тогтоол
  Дүн 12 375 100  

 

Тайлбар: 2017 онд Ахмадын санд ОБЕГ-аас 12 000 000 төгрөг, 155 гишүүний татвар 1 860 000 төгрөг, 4 гишүүний хандив 54 000 төгрөг, бүгд 13 914 000 төгрөг дансанд төвлөрснөөс эхний хагас жилд 12 375 100 төгрөг зарцуулсан байна.

2017-08-23

Ахмадын хорооны гишүүдийн хүсэлтийн дагуу Аглаг бүтээлийн хийдтэй танилцах тойрон аялалыг 8 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж Ахмадын хорооны гишүүн 25 хүн оролцов.

            

Ахмадын хорооноос зохион байгуулсан тойрон аялал, цасны баяр зэрэг арга хэмжээнд унаа машинаар тусалж ажилласан Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга хурандаа Д.Сүхбат, Авто баазын дарга хурандаа Бямбасүрэн, Нийслэлийн  ОБГ-ын дарга хурандаа Н.Уламбяр, Аврах ангийн захирагч хурандаа Чинзориг нарт Хорооны ахмад настнуудын өмнөөс гүн талархал илэрхийлж цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.