Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотын баруун хэсгээр болон Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд зүүн болон говийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр  хороонд байшин байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 16:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 16 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай  багийн  Баянголын ”Хүйтэн түрүүний-Ам“ гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 100 км-т / ойн түймэр гарсан дуудлагыг 08.04-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 3 ажилтан, орон нутгийн 4 иргэн, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 21:57 цагт цурманд оруулж, 08.06-ны өдрийн 13:50 цагт бүрэн унтрааж багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсагын нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 08.03-ны өдрийн 10:20 цагт цурманд оруулж, 08.06-ны өдрийн 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 12:15 цагт цурманд оруулж, 08.06-ны өдрийн 15:20 цагт бүрэн унтрааж Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, нийт 24 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 14:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин  багийн “Тангуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/  07.31-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017 08.05-ны өдрийн 19:50 цагт түймрийг цурманд оруулж, 08.06-ны өдрийн 18:30 цагт бүрэн унтрааж Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч орон нутгийн 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна. 08.04-ний өдрийн 21:10 цагт цурмыг “Хувьцаа” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 1 автомашинтай, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 41 иргэн, 2 автомашин, нийт 83 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 93 иргэн, нийт 100 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:29 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн 8 алба хаагч, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:29 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Хүдэр-Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний 15:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 3 автомашин, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч НОБГ-ын 25 алба хаагч, орон нутгийн 52 иргэн, нийт 77 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Алтан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 63 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:48 цагт цурманд оруулж, 08.06-ны өдрийн 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.

 4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т/ “Оорог” гэдэг газар /Ө.49048/00//, У.92003/00// 08.06-ны өдрийн 13:27 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Хар тэрмэс” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 54 км-т/ Улаанбаатар хотын харъяат иргэн Н /53 настай, эрэгтэй/, О /55 настай, эмэгтэй/ нар “Хяргас” нуурын усанд завьтай хөвөөд сураггүй болсон тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Хар тэрмэс” гэдэг газраас 18 км-т нуурын нөгөө эрэг дээр хөвж гарсныг эсэн мэнд олж авран хамгаалсан.

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Хойд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч иргэн Б /44 настай, эрэгтэй/ “Өгийнуур”-т усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн  “Билүүт” гэдэг газар /аймгаас 292 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ОХУ-ын Москва хотын харъяат иргэн А /46 настай, эрэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт “Баяннуур”-т усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

6.Мал амьтны гоц халдварт өвчин:

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт  малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум, Тариат багийн “Улаан сайгын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/ малчин Д-гийн нохой мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.02-ны өдрийн 17-351 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР