Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс 754 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

0

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, түймрийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлж буй хандив тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян,  Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр нар оролцсон юм.

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 8 түймэр байгаагаас Ерөө суманд 3, Мандал суманд 3, Хүдэр суманд 2, Төв аймагт 10 түймэр байгаагаас Батсүмбэр суманд 6, Эрдэнэ суманд 2, Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан автомашин, техник хүрэлцэн очих боломжгүй газарт 2 түймэр, Булган аймагт 2 түймэр байгаагаас Сэлэнгэ суманд 1, Увс аймгийн Малчин суманд 1, нийт  14 түймэр асаж, Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 6 түймэр нийт 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57 автомашин, орон нутгаас 592 хүн, 52 автомашин, нийт 1346 хүн, 109 автомашинтай техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.