Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Увс нуур,  Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 05 дугаар сарын 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 16-нд Алтайн уулсаар 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар 14-16 м/с, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 18, 19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Билл” хотхоны баруун талын Сэлбэ голын далангаас суудлын автомашин унаж, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 11:49 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж 88-45 УНС улсын дугаартай Тоёота Вош загварын суудлын автомашин унаж, жолооч Б /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан тархиндаа гэмтэл авсан байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгч, ослын газрыг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн  өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар сургуулийн урд цэцэрлэгийн дээвэр дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 19:59 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн А /16 настай, эмэгтэй/-г аврах шуудаг, олс ашиглан буулгаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын Бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А-гийн 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Сэнтий  зочид буудлын гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 10 албан хаагч, 2 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Тэжээлийн фондын 4 дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 14:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой багийн 46 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 18:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 19:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 02:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дорноговь аймгийн Сайншанд сумын Өндөр дов багийн 1 дүгээр гудамжинд байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 23:40 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.14-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР