Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь, тал хээрийн бүс нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 метр, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с, 1-3-нд ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед түр зуур 20-22 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. 2-3-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх, аврах ажиллагаа: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны 12:41 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогсоосон, дахин үргэлжлүүлэх хүсэлтийг 2017.04.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.28-ны өдрийн байдлаар Ханхар, Тээлийн гармаас Орхон голын гүүр хүртэл, усаар 250 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-иас Яармагийн гүүр чиглэлийн автозамын зорчих хэсэгт 89-67 УНР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин, 24-73 УБВ улсын дугаартай “Маяти” загварын ачааны автомашин, 03-96 УБЛ улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашинууд мөргөлдөж атомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 17:28 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн М /40 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/ нарыг хавчуулагдсан байсныг гаргаж, ГССҮТөвд хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Мөн аймгийн Алтанширээ сумын Зараа багийн “Чулуунхороо” гэдэг газар малчин Ч-гийн 2 үхэр, Мөн багийн “Цагаантолгой” гэдэг газар малчин У-гийн 2 үхэр 2017.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 04.25-ны өдрийн 17-65, 17-66 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;   

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Хужирт” гэдэг газар малчин Г-гийн 8 хонинд 2017.04.18-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.21-ний өдрийн 17-844 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Чингэстэйн хойд Заваг” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2017.04.23-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.25-ны өдрийн 17-78 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Талын хонхор” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2017.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.14-ний өдрийн 17-136 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын “Нүхтийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 55 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна. Түймэрт 8 га орчим талбай өртсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Баруунбаян багийн “Таживын-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, орон нутгийн 49 хүн, нийт 59 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.04.28-ны өдрийн 12:30 цагт бүрэн унтрааж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 20 га орчим талбай өртсөн.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Ханангийн-Өвөр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 14 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 2017.04.28-ны өдрийн 10:40 цагт бүрэн унтрааж, тус багийн засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт 3 га орчим талбай өртсөн.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн “Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч тус Орхон, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 62 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар-Бэрх“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг  2017.04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 53 хүн, нийт 65 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 27 км зайтай/ ойн гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 15:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 166 иргэн, нийт 173 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.28-ны өдрийн, 21:45 цагт түймрийг бүрэн унтрааж сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 6 га орчим талбай өртсөн.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хос-Харгана багийн Бөх-Мөрөнгийн голын “Арал“ гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 18:28 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 2017.04.28-ны өдрийн 20:35 цагт бүрэн унтраасан.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 12:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Мөн дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 16:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 14:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 12 албан хаагч, 3 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Мөн аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Мөн аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа эрхэлдэг “Минж-Проперты” ХХК-ны хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 17:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР