Дулааны улирлын хувцсанд шилжлээ

0

ОБЕГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг энэ сарын 21-ний өдрөөс дулааны улирлын хувцсанд шилжүүллээ.

Дулааны улирлын хувцсан шилжих болсонтой холбогдуулан өнөөдөр хувцасны үзлэгийг зохион байгуулж, албан хаагчдад нийтлэг илэрч буй алдаа дутагдлыг даруй арилгах үүргийг өгөв.

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд 2017 оны 04 дүгээр сард багтаан шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг орон нутгийн бүсийн төвийн дарга нарт даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.