Бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанарыг хөгжүүлэх сургалт явууллаа

0

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос албан хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанарыг хөгжүүлэх сургалтыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын дунд зохион байгууллаа. Онол, дадлага хослуулсан тус сургалтад 65 албан хаагчид оролцсон бөгөөд сургалтыг “Аврагч” биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч багш, ахмад Ч.Энхтүвшин удирдан явуулсан юм.

Сургалтын төсгөлд бие бялдрын хөгжлийн сорил шалгалтыг авч, амжилттай дүн үзүүлж, дасгал хөдөлгөөнийг бүрэн сурсан таван албан хаагчид “Сургагч багш”-ийн батламжийг гардууллаа. Эдгээр албан хаагчид нь цаашид албан хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанарыг хөгжүүлэх сургалт, дадлагыг тус тусын анги байгууллага дээрээ зохион байгуулах юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

02-08 SE-1

 

02-08 SE-3

02-08 SE-4