“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь” сургалт эхэллээ

0

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Тэгвэл энэ онд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран хэд хэдэн цуврал сургалтыг зохион байгуулахаар болсон юм.

DSC_1712Үүний эхлэл болох “Аюулгүй гамшгийг даван туулах чадвартай хотыг бий болгох нь” уриатай “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр эхэллээ.

DSC_1714Тус сургалт нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх сургагч багш бэлтгэж, тэднээр дамжуулан сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, олон нийтэд хүргэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

DSC_1724

Сургалтад Гамшгаас хамгаалах орон нутгийн албад, Төр захиргааны байгууллага, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа анги, байгууллагын төлөөлөл нийт 64 хүн оролцож байна.

Сургалтад хамрагдсан албан хаагчид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутагт хэрэгжүүлэх талаар өөрсдийн сурч мэдсэн мэдлэгээ иргэд, олон нийтэд түгээн ажиллах юм.

DSC_1736

“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь” сургалт Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт нийтдээ дөрвөн өдөр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

9X1A1013

9X1A1009