Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт бага зэрэг цас орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангайн уулс, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод: Үүлшинэ,бага зэргийн цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 16-18 градус хүйтэн байна

Төлөв байдал: 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх аврах ажиллагаа:

Ус цас, шаварт саатсан:Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн “Эрдэнэ-Уулын булан” гэдэг газар Хэрлэн голын мөсөн дээгүүр зорчиж явсан LX 570 загварын  5 зорчигчтой автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 2017.01.08-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 2 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 2017.01.08-ны өдрийн 23:13 цагт автомашиныг татан гаргасан.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны ”Хангай”-н 19 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Ч-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 02:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн  “Бор толгой”-н 30 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Б-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.08-ны өдрийн 22:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 4  албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР