Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин

0

Боловсрол:

  • 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
  • 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр,
  • 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990-1995 онд “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд  “Yнэн” сонины ерөнхий эрхлэгч
  • 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.