Ч.Амарболд: Генерал цолыг дагаж асар их хариуцлага ирдэг

0

Өнөөдөр Монгол Улсад Генерал цол бий болсны 72 жилийн ой тохиож байна.

Энэ хүрээнд генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Энэ жилийн арга хэмжээг Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулж байгаа юм.

Анх манай улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолыг олгож эхэлсэн түүхтэй.

Анх манай улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолыг олгож эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойшМонгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас нийт 170 гаруй генерал цолтон төржээ. 

Өдгөө 87 генерал амьд сэрүүн байгаа аж. Тэднээс 10 гаруй нь Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэлд өөрсдийн арвин туршлага, мэдлэгээ зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна. Өнөөдрийн ёслолд 80 орчим генерал хүрэлцэн иржээ.

Ч.Амарболд: Генерал цолыг дагаж асар их хариуцлага ирдэг

Энэ үеэр алтан мөрдөст генералуудын сэтгэгдлийг сонслоо.

-Бүх генерал цолтнууддаа баярын мэнд хүргэе-

Онцгой байдлын ерөнхий газрын дарга,бригадын генерал Т.Бадрал “Юуны өмнө бүх алтан мөрдөст генералууддаа баярын мэнд хүргэе. Анх генерал цолыг 11 хүнд олгож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш хууль, хүчний салбарын алба хаагчдын гавьяаг үнэлж олгож эхэлсэн байдаг. Миний хувьд 12 жил ажиллаад генерал цол авсан. Зарим нь 30-40 жил ажиллаад ч авдаг. Хугацааны хувьд янз бүр байдаг. Өнөөдрийн арга хэмжээг манай байгууллагаас зохион байгуулж байна. Бид генералуудаа хүндэтгэн хүлээн авахаар олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь яг одоо эхэлж байна” гэлээ.

Ч.Амарболд: Генерал цолыг дагаж асар их хариуцлага ирдэг

ЗХЖШ-аас төрсөн хошууч генерал Т.Баатар “Анх би говь нутгаас жирийн малчны хүү 1955 онд цэргийн албанд татагдаж Ёндон хошуучийн удирдлага дор алба хааж байлаа. ЗХУ-д нэг биш удаа явж суралцсан. Хорооноос эхлээд батальон хүртэл удирдаж явсан удаатай. 1978 онд нутагтаа томилогдож ажиллаж байгаад 1979 онд генерал цол хүртэж, 71 дэх генерал болж байсан. Бүх хүчний салбарын алба хаагчид болон генералууддаа баярын мэнд хүргэе” гэв.

-Цэргийн цолтон байхдаа генерал болно гэж зүүдлээ ч үгүй явлаа-

Ч.Амарболд: Генерал цолыг дагаж асар их хариуцлага ирдэг

ЦЕГ-ын дарга асан, Генерал Ч.Амарболд “Өнөөдөр Монгол Улсад генерал цол олгож эхэлсний ойн өдөр тохиож байна. Генерал цол бол дэлхийн цол. Хаана ч эрхэм хүндтэй цол шүү дээ. Энэ дашрамд Монголын бүх генарал цолтнууд болон тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. 1974 оноос эхлэн цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Тэр үедээ би өөрийгөө генерал болно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Цэргийн цолтон ард түмэндээ өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, идэвхтэй сайн ажиллавал өндөр цолонд хүрнэ гэх уриа байдаг байв.

Гэвч цэргийн сургуулийн оюутны ширээнээс гарч офицерийн мөрдөс зүүгээд явж байхдаа генерал болно гэж бодож байсангүй. Хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дэмжлэгээр би 1996 оны наймдугаар сард Монгол Улсын 112 дахь генерал болж байсан. Цол олгох шөнөө хувцсыг маань оёод өглөө нь өмсгөж байлаа. Тухайн үед учраа олохгүй баярлаж байв. Генералын мөрдөс зүүсэн хэдий сэтгэлийн хувьд генерал болоогүй л байсан юм шиг байгаа юм. Хожим би энэ цол асар их хариуцлага гэдгийг ойлгосон.

Ч.Амарболд: Генерал цолыг дагаж асар их хариуцлага ирдэг

-Хууль хэрэгжүүлэх манлайлал, хурц хэцүү бүхний түрүүнд явдаг нь цагдаа-

Тэрээр энэ үеэр хууль хүчний байгууллагыг улс төржүүлж байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Цагдаагийн байгууллага бол хууль сахиулах байгууллага болохоос биш улс төрийн байгууллага огт биш.Сүүлийн 25 жилд цагдаагийн байгууллагыг улс төржүүлэх болсон.

Сүүлийн 25 жилд цагдаагийн байгууллагыг улс төржүүлэх болсон. Энийг би биеэрээ мэдэрсэн хүний хувьд хэлж байна. Иймэрхүү байна гэж бодож явсангүй.

Энийг би биеэрээ мэдэрсэн хүний хувьд хэлж байна. Иймэрхүү байна гэж бодож явсангүй. Юм бүхний түрүүнд цагдаагаа улс төржүүлж ярин, муулдаг. Аль нэг талд авталгүй, хууль сахиулан ажиллаж байлаа ч хардагддаг. Хууль хэрэгжүүлэх манлайлал, хурц хэцүү бүхний түрүүнд явдаг нь цагдаагийн байгууллага. Нэг хүнийг муулж, хардах нь үе үеийн алба хаагчдын сэтгэл зүрх мохож, ажлын идэвхийг бууруулдаг талтай” гэлээ. Тэрбээр 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонсч байсан юм.

Гэрэл зургийг Т.Нямтогтох

Эх сурвалж: www.eagle.mn