“Эхчүүдийн алдар” сэдэвт өдөрлөг зохион байгуулав

0

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны уламжлалт баярыг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны эмэгтэй гишүүдийн дунд “Эхчүүдийн алдар” сэдэвт өдөрлөг зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр ахмадын хорооны гишүүн эмэгтэйчүүдээр дунд амтат хоол, амтат зууш бэлтгүүлж үзэсгэлэн гарган шалгаруулав.

Амтат зууш бэлтгэх тэмцээнд Ахмад настан Д.Оюунбилэг 1-р байр, Ахмад настан П.Бямбажав 2-р байр, Амтат хоол бэлтгэх тэмцээнд ахмад настан Ю.Нэргүй 1-р байр, Ахмад настан Л.Оюун 2-р байр тус тус эзэлж ахмадын хорооны шагналаар шагнагдав.

DSC08748 DSC08751 DSC08753

Өдөрлөгийн үеэр Ахмадын хорооноос зохиож байгаа ажил, ахмад настнуудыг алдрыг мөнхжүүлэх, чөлөөт цагийн зөв зохистой өнгөрүүлэх талаар чөлөөт ярилцлага зохион байгуулж, амралт сувилалд явах, тойрон аялалд оролцох саналыг авч, хөзөр даалуу тоглох, нийтийн бүжиг явуулав.

Мөн өдөрлөгт 30 гаруй ахмад настан эмэгтэйчүүд оролцож тэдэнд дурсгалын зүйл гардуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулав.