ОБЕГ-ЫН АХМАДЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

0

Улсын иргэний хамгаалалтын газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Ахмадууд 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  хуралдаж УИХГ-ын Ахмадын хороог анх байгуулж тэргүүлэгч гишүүнээр  5 хүн, Ахмадын хорооны даргаар Р.Лувсансамбууг сонгож баталжээ.

УИХГ-ын Ахмадын хорооны даргаар  Р.Лувсансамбуу 1994-1996 он, Ө.Пүрэвжав 1996-1998 он, М.Алтансүх1998-2001 он, Г.Махбариад 2001-2005 онуудад тус тус ажиллаж байжээ.

ОБЕГ-ын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2005 оны 3-р сарын 11-ний өдрийн хурлаар Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр 9 хүнийг сонгож, Ахмадын хорооны удирдах зөвлөлийн анхдугаар хурлаар Ахмадын хорооны даргаар Г.Махбариад, дэд даргаар Ц.Далантай нарыг сонгож ажилуулсан.

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Ахмадын хорооны даргаар Б.Жанчивыг 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс, Г.Дамдинсүрэнг 2008 оны   сараас тус тус  томилон ажиллуулсан байна.

ОБЕГ-ын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Хишигбаатар, Ч.Нямаа, Н.Нансал, Т.Бадрал, О.Ганхуяг Ж.Цогтоо, Ц.Батбаяр, П.Дамдин, Б.Жанчив нарыг сонгож батлав.

Ахмадын хорооны удирдах зөвлөлийн анхдугаар хурлыг 2009 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж Д.Хишигбаатарыг ОБЕГ-ын ахмадын хорооны удирдах зөвлөлийн даргаар сонгожээ.

ОБЕГ-ын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас Д.Хишигбаатарыг өөрийн нь хүсэлтээр  Ахмадын хорооны удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цогтоог Ахмадын хорооны удирдах зөвлөлийн даргаар сонгож  ажиллуулав.

ОБЕГ-ын ахмадын хорооны даргаар Б.Жанчив 2005-2008 он, Г.Дамдинсүрэн 2008-2009 он, Д.Хишигбаатар 2009-2013 он, Ж.Цогтоо 2014 оноос хойш ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны бүх гишүүдийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар ОБЕГ-ын Ахмадын хороог шинээр зохион байгуулж удирдах зөвлөлийн гишүүдэд Б.Булган, Ч.Батчулуун, О.Ганхуяг, Р.Даваажав, Я.Ишжамц, С.Цогтбаатар, Ж.Цогтоо нарыг сонгож, удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаас Ж.Цогтоог ахмадын хорооны удирдах зөвлөлийн даргаар сонгож ажиллуулсан байна.

9X1A9781

Өнгөрсөн хугацаанд Ахмадын хорооны дүрмийг шинэчлэн  батлуулах, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж  гэрчилгээ авах  Ахмадын хороог  тамгатай, банкинд харилцах данстай болгох  гишүүдээ үнэмлэхжүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хороо нь өөрийн гишүүддээ үйлчилдэг, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэг зорилготой Төрийн бус байгууллага мөн.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Засгийн газрын Ахмахд настны талаар гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ахмадын сан байгуулан ажиллах журмыг батлан мөрдүүлж  ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, хөнгөлөлт, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, амралт чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж  байна.

Ахмадын хорооны үйл ажиллагаа тогтмолжин сайжирч сүүлийн  2 жил дараалан тус хороо тэргүүн байранд шалгарсан байна.

Ахмадын хорооны бүх гишүүд 224, удирдах зөвлөлийн гишүүнээр 7 хүн сонгогдож, гишүүдээ аравтын системд шилжүүлэн 22 аравт зохион байгуулан аравтын дарга нарыг нь томилон ажиллуулж байна.

 

——-оОо——-